ОЛОНЛОГУУДЫН ОГТОЛЦЛОЛ
А олонлогт ч , В олонлогт ч харъяалагдах элементүүдээс бүрдэх олонлогийг А ба В олонлогийн огтлолцол гэнэ. А ба В олонлогийн огтлолцлыг A∩B гэж тэмдэглэдэг. Тодорхойлолт ёсоор A∩B={x|x∈A ба x∈B }гэж бичнэ.
Хэрэв А ба В олонлогийг Эйлер Веннийн дугуйгаар дүрсэлбэл өгөгдсөн олонлогуудын огтолцлол зурааслагдсан хэсэг болно.
А ба В олонлог ерөнхий элементгүй үед тэдгээрийн огтлолцлыг хоосон гээд A∩B=∅ гэж тэмдэглэнэ.
Хэрэв А ба В олонлогийн элементүүдийг тоочсон бол олонлогийг олохдоо А ба В олонлогт хоёуланд нь харъяалагдах элементүүдийг , ө.х тэдгээрийн ерөнхий элементийг тоочиход хангалттай.