11/15/2013



ОЛОНЛОГУУДЫН НЭГДЭЛ
Зөвхөн А, эсвэл В олонлогт харъяалагдах элементүүдээс бүрдэх олонлогийг А ба В олонлогийн нэгдэл гэнэ. А ба В олонлогийн нэгдлийг A∪B гэж тэмдэглэнэ. Тодорхойлолт ёсоор
A∪B={x|x∈A эсвэл х∈В}
Хэрэв А ба В олонлогийн элементүүд тоочиж өгөгдсөн бол олонлогийн элементийг олохдоо А эсвэл В олонлогт харъяалагдах элементүүдийг тоочиход л хангалттай.