11/15/2013



ОЛОНЛОГУУДЫН ЯЛГАВАР , ГҮЙЦЭЭЛТ

А олонлогт харьяалагддаг боловч, В олонлогт харьяалагддагүй элементүүдээс зөвхөн бүрдэх олонлогийг А ба В олонлогуудын ялгавар гэнэ. А ба В олонлогийн ялгаврыг А\ В гэж тэмдэглэнэ. Тодорхойлолт ёсоор A∖B={x|x∈A ба x∉B} байна.
Хэрэв В олонлог нь А олонлогийн дэд олонлог болж байвал А\В ялгаварыг В олонлогийн А олонлог хүртэлх гүйцээлт гэх ба В А гэж тэмдэглэдэг.
А-д харъяалагддаг ба В-д харьяалагддаггүй элементүүдээс бүрдэх олонлогийг В олонлогийн А олонлог хүртэлх гүйцээлт гэнэ.