11/15/2013

ОЛОНЛОГ

Олонлог ба түүн дээрх үйлдлүүд 

Математикт нэгэн ижил зүйлүүдийг нэг бүхэл болгон байнга судалдаг. Тухайлбал: натурал тоо, гурвалжин, квадрат гэх мэт. Эдгээр бүх ялгаатай бөөгнөрлийг олонлог гэнэ. Латин цагаан толгойн том үсгээр олонлогийг тэмдэглэнэ. (A, B, C…, Z.) 

Нэг ч элемент агуулаагүй олонлогийг хоосон олонлог гэж нэрлээд ∅ гэж тэмдэглэдэг. Олонлогийг бүрдүүлж байгаа объектыг түүний элементүүд гэж нэрлээд латин цагаан толгойн жижиг үсгээр тэмдэглэнэ. << а объект А олонлогт харъяалагдана>> гэдгийг a∈A гэж тэмдэглэнэ. Харин << а объект А олонлогт харъяалагдахгүй>>гэдгийг a∉A гэж бичнэ.

Олонлог төгсгөлөг, эсвэл төгсгөлгүй байна. Эдгээр ойлголтыг тодорхойлолтгүйгээр ашиглана. Ж.нь: Долоо хоногийн өдрийн олонлог жилийн, сарын олонлог төгсгөлөг олонлог ба харин шулууны цэгүүдийн олонлог, натурал тооны олонлог төгсгөлгүй олонлог юм.

Математикт тоон олонлогийг:

N– натурал тоон олонлог

Z– бүхэл тоон олонлог

Q– рационал тоон олонлог

R– бодит тоон олонлог гэж тус тус тэмдэглэдэг