ТӨГСГӨЛӨГ ОЛОНЛОГУУДЫН ДЕКАРТ ҮРЖВЭРИЙН ЭЛЕМЕНТИЙН ТОО
Олонлогуудын декарт үржвэрийг үүсгэж , түүний элементүүдийг тоолохгүйгээр элементийн тоог хэрхэн олох вэ? Хэрэв А олонлогийн элементийн тоо - а , B олонлогийн элементийн тоо - в байвал А ба В олонлогуудын декарт үржвэрийн элементийн тоо а ∙ в болно. n(A x B)=n(A) ∙ n(B) = a∙b
Жишээ : 5 , 4 ба 7 цифр ашиглан 2 оронтой тоо хэдийг зохиож болох вэ?
Бодтын бодомжит хувилбарын тоог олохдоо боломжит хувилбаруудын мод гэж нэрлэгдэх модны загвар юм.
Өгсөн бодлогийн энэ тохиолдолд A= {5 , 4 , 7} олонлогийн элементээс хос үүсгэнэ. Тэр хосын тоог олох ёстой. Ө.х АхА декартын үржвэрийн элементийн тоог олно. Өмнөх томъёогоор n(AxA)=n(A) ∙n (A)= 3∙3=9 болно. Ингэхлээр 5 , 4 ба 7 цифрээр бичигдэх хоёр оронтой тоо 9 байна.