11/15/2013


УХАГДАХУУНЫ ТОДОРХОЙЛОЛТ

Математикийн ухагдахууныг 4 үндсэн хэсэгт хувааж үздэг.

1. Тоо ба түүн дээрх үйлдлүүдтэй холбоотой ухагдахуунууд багтана. Үүнд: тоо, нэмэх үйлдэл, нэмэгдэхүүн , их тоо гэх мэт
2. Алгебрийн ухагдахуунууд ордог. Үүнд: илэрхийлэл, тэнцэтгэл, тэгшитгэл гэх мэт.
3. Геометрийн ухагдахуунууд бүрдүүлнэ. Үүнд: шулуун , хэрчим, гурвалжин гэх мэт.
4. Хэмжигдэхүүн ба тэдгээрийн хэмжилттэй холбоотой ухагдахуунууд үүсгэнэ.

Математик ухагдахууны онцлог

Математикийн объект нь бодитоор оршин байдаггүй ухагдахууныг буй болгох ба тэр нь зөвхөн хүний оюун ухаанд бий болдог. Эдгээр зохиомол объект нь бодит юмс , эсвэл үзэгдлийн тусгал байдаг.
Ж.нь: Геометрт юмсын хэлбэр ба хэмжээг судлахаас биш харин тэдгээрийн бусад шинж чанар болох өнгө , масс , хатуулаг чанар гэх мэт зүйлийг авч үздэггүй.
Тэдгээр зүйлсээс тусгаарлагдан хийсвэрлэгдсэн байдаг. Иймээс геометрт << юм, зүйл >> гэдэг үгйин оронд << геометрийн дүрс >> гэж ярьдаг.