Олонлогийг өөрийн элементүүдээр тодорхойлогддог гэж үзэж болно. Ө.х хэрэв дурын объектын олонлогт харъяалагдах , эсвэл харъяалагдахгүйн тухай ярьж байвал олонлог өгөгдсөн хэрэг. Бүх элементийг нь тоочиж олонлогийг өгч болно. Тухайлбал : “А олонлог хонь, ямаа, үхэр, адуу, тэмээнээс бүрдэнэ” гэвэл А олонлогийн бүх элементийг тоочсон хэрэг. Энэ үед их хаалтанд бүх элементийг жагсаан бичдэг. А={ хонь , ямаа, үхэр,адуу, тэмээ}.
Гэвч хэрэв олонлогийн элементийн тоо хэт олон бол тэдгээрийг тоочин бичих боломжгүй. Энэ тохиолдолд олонлогийн элементүүдийг тодорхойлох шинж чанаараар нь илэрхийлэх гэсэн өөр аргыг хэрэглэдэг.
Олонлогийн элемент бүрийн хувьд биелдэг, түүнд харъяалагдахгүй нэг ч элементийн хувьд биелдэггүй чанарыг олонлогийн элементийг тодорхойлох шинж чанар гэнэ.