11/15/2013



ОЛОНЛОГИЙГ АНГИУДАД ХУВААХ НЬ

Олонлогийн ямар ч хуваалт нь тухайн олонлогийн элементүүдийг дэд олонлогуудад хуваах замаар үүсэж буй болно. Энэ үед дараах нөхцөлийг хангаж байвал Х олонлогийг                       Х1 , Х2, .........Хn ангицдад хуваасан хуваалт гэнэ. Үүнд:

1. Х1 , Х2, .........Хn дэд олонлогууд хоорондоо үл огтлолцоно.

2. Х1 , Х2, .........Хn дэд олонлогуудын нэгдэл Х олонлог байна.

Олонлогийг ангиудад хуваах нь түүний дэд олонлогийг ялгах үйлдэл учир ангиудад хуваах үйлдлийг элементийн шинж чанараар гүйцэтгэж болно.