11/15/2013



ХЭЛЛЭГ БА ХЭЛЛЭГЖИХ ХЭЛБЭР

Математикт үнэн, эсвэл худал утга санааг илэрхийлсэн хүүрнэх өгүүлбэрийг хэллэг гэнэ.
Хэллэгийг латин цагаан толгойн том үсгээр тэмдэглэдэг. Үүнд: A, B, C …., Z. Хэрэв А хэллэг үнэн бол А- <<ү>>, худал бол А-<<х>> гэж тус тус тэмдэглэдэг. <<Үнэн>> ба <<худал>> байх боломжийг хэллэгийн үнэний утга гэдэг. Хэллэг бүр эсвэл үнэн, эсвэл худал байх ба нэгэн зэрэг үнэн, худал байж болохгүй. Хэллэгжих хэлбэрт оролцож байгаа хувьсагчийн тоогоор түүнийг нэг байрт , хоёр байрт гэх мэтээр нэрлэж, А(x), A(x,y) гэх мэтээр тэмдэглэдэг. Жишээ нь: х+8=6 гэвэл нэг байрт, <<х-шулуун у-шулуунтай параллель>> гэвэл хоёр байрт хэллэгжих хэлбэр юм.

Хэллэгжих хэлбэрт хувьсагч нь далд байж болно. Жишээ: <<тэгш тоо >>, << хоёр шулуун огтолцож байна>> гэсэн өгүүлбэрүүд нь хувьсагчгүй боловч <<х-тэгш тоо>> ,<<х ба у хоёр шулуун огтолцож байна>> гэж ойлгогддог. Хэллэгжих хэлбэрийг өгөхдөө түүний хувьсагчийн авах утгын олонлогийг өгдөг. Тэр олонлогийг хэллэгжих хэлбэрийн тодорхойлогдох муж гэнэ. Хувьсагч нь Х-олонлогоос утгаа авахад хэллэг болох хувьсагчтай өгүүлбэрийг Х олонлогт өгөгдсөн нэг байрт хэллэгжих хэлбэр гэнэ.

Логикт <<ба>>, <<эсвэл>>, <<хэрвээ ..... бол .... >>, <<зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь>> үг болон <<гүй>> төгсгөл (<< ..... гэдэг нь худал>> холбоос үгийг логикийн холбоос гэнэ.)